Туслах малчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ээлжийн амралт олгоно

2022-01-03 10:311min0
7

Шинэ оны эхний өдрөөс шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хууль мөрдөгдөж эхэллээ. Уг хуульд орсон онцлох зарим заалтуудыг танилцуулья.

  • Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд анх орсон болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтнаас иргэний үнэмлэх, боловсролын бичиг баримт, мөнгө, эд зүйлийг нь барьцаанд авахыг хориглосон.
  • Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд аливаа дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан зөрчлийг шийдвэрлэх заалтуудыг тусгасан.
  • Ажил олгогч нь хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхээр заасан. Ажилтныг долоо хоногт 56 цагаас илүү цагаар ажиллуулахыг хязгаарласан.
  • Шөнийн цагаар ажилласан ажилтанд 1.2 хувиар нэмэгдүүлж цалин олгоно.
  • Ажилтан ажилд орсноос хойш зургаан сарын дараа ээлжийн амралтаа авах эрх нь үүснэ.
  • Хүүхэд нь мэндэлсэн аавд ажлын 10-аас дээш хоногийн цалинтай чөлөө олгоно.
  • Мөн албан бус салбарт ажиллаж байгаа олон мянган хүн хуулийн хамгаалалтад орох нөхцөл бүрдсэн. Тухайлбал, туслах малчин болон гэрийн үйлчилгээний ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ээлжийн амралт олгоно.
  • Туслах малчин өөрөө зөвшөөрсөн бол түүний цалингийн 30 хүртэлх хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно гэх мэт олон заалтууд оржээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй