АНУ-ын Колорадо мужид хүчтэй салхины улмаас хурдацтай тархаж буй ой хээрийн түймрийн улмаас олон зуун байшин нурж, хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тал хээрээс түймэр хотуудад тархаж байна.
Денверийн хойд хэсэгт орших Боулдер мужид түймэр хурдацтай тархаж байна. Мөн Роки уулсаас зүүн зүгт орших Луисвилл, Супериор хотууд болон тэдний ойр орчмын 30 мянга орчим хүнийг нэн даруй гэр орноо орхихыг тушаажээ. Супериор хотод 13 мянга орчим, Луисвиллд 18 мянга гаруй хүн амьдардаг гэж Ройтерс агентлаг бичжээ.
Түймрийн улмаас 600 орчим байшин, зочид буудал, худалдааны төв, аж ахуйн нэгжүүд шатсан гэж CBS мэдээлэв. Албаныхан гал түймрийн улмаас хуурайшилт ихтэй, хүчтэй салхи холилдож, улмаар амь насаа алдах магадлалтай гэж мэдэгджээ.