Эммигийн зургаан удаагийн шагналт Америкийн жүжигчин Бетти Уайт Лос Анжелес хотноо таалал төгссөн тухай ВВС мэдээллээ. Арванхоёрдугаар сарын 31-нд таалал төгссөн жүжигчин, телевизийн хөтлөгч энэ сарын 17-нд 100 насны ойгоо тэмдэглэх ёстой байсан юм.
Бетти Уайт бол Америкийн кино урлагийн анхны оддын нэг юм. Тэрээр “Алтан охид” болон “Мэри Тайлер Мурын шоу” зэрэг олон ангит кинонуудад тоглосноороо нэр алдарын оргилд гарсан бөгөөд анхны Эмми шагналыг 1975 онд инээдмийн цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй дүрийн төрөлд хүртэж байжээ.
Жилийн дараа “The Mary Tyler Moore Show” кинонд тоглосон дүрээрээ тэр дахин ижил шагналын эзэн болж байжээ.