Украины цэргийнхнийг 2022 онд дэлхийн 13 улсад сургахаар илгээнэ гэж Украины Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдэгдэв. Батлан хамгаалахын сайд Алексей Резников 2022 онд Украины Зэвсэгт хүчний (AFU) албан хаагчдыг олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу гадаад улсын цэргийн боловсролын байгууллагуудад сургах төлөвлөгөө болон тушаалд гарын үсэг зуржээ.
Шаардлага хангасан Зэвсэгт хүчний 167 цэргийн албан хаагчыг сонгон шалгаруулах ажил 2022 оны нэгдүгээр сарын 28 хүртэл үргэлжлэх юм байна.
Резников хэлэхдээ, ийм хөтөлбөрүүд нь Украины олон улсын түншүүдийн армийн мэргэжлийн хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр юм. Бидний гол чадавхи бол тоног төхөөрөмжийг удирдаж, үйл ажиллагааг төлөвлөдөг, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийдэг болох явдал. Олон улсын түншүүдийн ачаар манай арми гадаадын хамгийн сайн мэргэшсэн их дээд сургууль болон сургалтын байгууллагуудад мэргэшлээ дээшлүүлж, Украинд Евро-Атлантын зарчмуудыг нэвтрүүлж чадна. Манай арми Их Британи, АНУ, Турк, Герман, Эстони, Итали, Латви, Литва, Австри, Польш, Словени, Румын, Словак зэрэг улсад ийм сургуулилт хийх боломжтой гэсэн байна.
Эх сурвалж: INTERFAX