Шинэ оны эхний өдөр, 24 цагт 219 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас 1 хүн эндсэн талаар ЭМЯ мэдээлэв.
Шинээр илэрсэн тохиолдлын 216 дотоод халдвар байсан бол 1 нь гадаадаас зөөвөрлөгдөн иржээ. Улсын хэмжээнд 1968 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 3371 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 390.978-д хүрчээ.