БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун баасан гаригт хуралдсан Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын (ХХН) төв хорооны хурал дээр 2021 оныг “Бахархалтай ялалтын жил” хэмээн нэрлэж, эдийн засгийн хэд хэдэн ололт амжилтыг онцлон тэмдэглэсэн талаар “Нодон Синмун” сонин мэдээлэв.
“Нөхөр Ким Чен Ун 2021 оныг үндэсний хөгжил цэцэглэлтийн түүхэнд тэмдэглэх ёстой “Бахархалтай ялалтын жил” хэмээн нэрлэж, үндэсний сэргэн мандалтын шинэ шалгуурыг тодорхойлсон” гэж тус сонины илгээлтэд дурджээ.
Мөн Хөдөлмөрийн намын Төв Хороо тахал өвчин, хилийн боомтыг хаах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс хамаарч, эрс тэс нөхцөлд эдийн засгийг тогтворжуулах арга замыг идэвхтэй хайж, нэвтрүүлж байгааг тэмдэглэв. Энэ нь тус улсын эдийн засгийн бие даасан хөгжилд ашигтай гэж баримт бичигт хэмээжээ.
Үүний зэрэгцээ тус улсын удирдагч Солонгосын хойгийн бүс нутагт тогтворгүй байдал үүсэж байгаа талаар мөн мэдэгдэл хийсэн байна. “Олон улсын нөхцөл байдал улам тогтворгүй болж, Солонгосын хойгийн эргэн тойронд байгаа нөхцөл байдал нь үндэсний батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх ажлыг цаг алдалгүй, эрчимтэй явуулахыг шаардаж байна гэжээ.
Тус сонинд нийтэлсэн материалд дурдсанаар, чуулганы хуралдаанд пуужингийн цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх, түүнчлэн АНУ-тай харилцах харилцааны талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: TASS