Чинээлэг үйлчлүүлэгчидтэй ажилладаг “BCS World of Investments”-ын бүс нутгийн сүлжээний захирал Григорий Сосновский 2022 онд сүйрч болзошгүй валютуудыг нэрлэв. Юуны өмнө Туркийн лира, Узбекийн сум, Аргентины песо, Бразилийн реал зэрэг нь долларын ханштай холбоотойгоор унана хэмээн тэр онцлон тэмдэглэжээ.
Лирийн ханш хурдацтай буурахаас гадна улсын валютын нөөц буурч, ханш нь 14 хувьд хүртэл унаж байгаа учраас , гадаадын хөрөнгө оруулагчид Туркийг орхиж, бүр зугтаж эхлээд байна. Гэхдээ Туркийн эдийн засагт бүх зүйл тийм ч муу биш байна хэмээн гэж санхүүч хэлсэн байна.
Сосновскийн хэлснээр Туркийн асуудал 2020 оноос хамаагүй эрт эхэлсэн бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган урьдчилан тааварлах аргагүй эдийн засгийн бодлого явуулж байгаа аж.
Узбекистаны хувьд хүн амын орлого жилд 10 гаруй хувиар өссөн нь, инфляцийн түвшин энэ орчимд байна гэсэн таамагт үндэслэн мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш аажмаар 9-10 хувь буурна хэмээн тооцжээ.
Бразилийн тухайд, эдийн засгийн өсөлт дөрвөн сар дараалан удааширч, үндсэн хүү буурах таамаглалтай байгаа тул ам.долларын эсрэг бодит ханш үргэлжлэн унана гэж Сосновский дурдсан байна. Аргентинд хямрал хэдэн арван жил үргэлжилж байгаа бөгөөд энэ үзүүлэлт 38 хувьд хүрч дээд амжилт тогтоожээ. 2016 оноос хойш песо зургаа дахин суларч, буурсаар байгаа тул шинжээчид ойрын ирээдүйд энэ үйл явц дуусна гэж үзэхгүй байгаа аж.
Үүнээс өмнө Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Санхүү, үнийн тэнхимийн дэд профессор Диана Степанова долларын ханш унана гэсэн таамаглалыг дэвшүүлж байв. Санхүүчийн хэлснээр, ХНС-ын хүүгийн өсөлттэй холбоотой урт хугацааны эерэг таамаг байгаа хэдий ч долларын байр суурь тогтворгүй байгаа юм.
Эх сурвалж: LENTA