АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Владимир Путин нарын утсаар өрнүүлсэн яриа 50 минут үргэлжилээд өндөрлөсөн гэж Цагаан ордон мэдэгджээ. Орон нутгийн цагаар 15:35 цагт (12-р сарын 30-ны Москвагийн цагаар 23:35) яриа эхэлсэн хэлэлцээ дууссаныг Кремль ч мөн баталжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Бид дуусгалаа” гэж Интерфакс агентлагт мэдэгдсэн байна. Байден, Путин хоёрын энэ удаагийн яриа хэлэлцээний талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 12-р сарын 29-нд мэдээлсэн бөгөөд удалгүй Кремльд энэ мэдээллийг баталж байсан юм.
Америкийн талын мэдээлснээр, Байден Путинтэй 1-р сарын 10-нд ОХУ-тай дипломат харилцаа болон Америк-Оросын яриа хэлэлцээ, мөн 1-р сарын 12-нд болох НАТО, ЕАБХАБ-тай Орос улстай хийх уулзалтын талаар хэлэлцэх бодолтой байгаа гэнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээлснээр, хоёр орны удирдагчид өмнөх яриа хэлэлцээний асуудлууд, мөн нэгдүгээр сарын 10, 11, 12-нд дахин хийгдэхээр төлөвлөгдсөн аж.
Хэлэлцээ Путины санаачилгаар болсон байна. Энэ нь ОХУ, АНУ-ын удирдагчдын сүүлийн нэг сарын хугацаанд хийсэн хоёр дахь яриа юм. Арванхоёрдугаар сарын 7-нд Путин, Байден нар видео хурлаар ярилцсан бөгөөд яриа хоёр цаг таван минут үргэлжилжээ.