Дэлхийн улс орнуудаас хамгийн бага хүн амтай гэгддэг Монгол Улс нь жуулчдын хувьд адал явдлаар дүүрэн газар нутгаар баялаг юм. Ингээд жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг, очих дуртай шилдэг 10 газрыг хүргэе.
1.Говь цөл
Дэлхий дээрх хамгийн ер бусын газрын нэг болох Говь цөлийн тухай олон гайхалтай дуунууд бий. Монголчууд төдийгүй дэлхий дахинаа алдаршисан Өмнөговь аймгийн Баянзагаас өнөөг хүртэл хүн төрөлхтөний эртний түүх, археологи палентологын нэн чухал, ховор олдворууд олдсоор буй түүхэн чухал өлгий нутаг юм.
2. Хөвсгөл
Монгол орны хөх сувд гэдгээрээ алдартай энэ нуур нь эргэн тойрныхоо хүрээлэн буй байгальтай зохицож төгс сайхан харагддаг. Одоогоос гурван сая жилийн өмнө энд байгалийн өгөрших тогцоц буюу тектоник үйл ажиллагаанаас болж 100 гаруй гол, горхи үүсч эхэлсэн нь өдгөө жуулчдын хамгийн очих дуртай газрын нэг болжээ.
3.Тэрэлж
Монгол орны хамгийн том тусгай хамгаалалттай газар болох Тэрэлж горхи нь Улаанбаатраас 80 орчим километрийн зайтай. Байгалийн өвөрмөц тогтоц, спортын үйл ажиллагаа, түүхэн дурсгалт үзэсгэлэнт газруудаар дүүрэн аялал жуулчлалын цогцолбор юм.
4.Алтай Таван Богд
Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог. Уулын ойр орчимд хэд хэдэн хүрхээ, мөсөн гол, нууртай бөгөөд сүг зургаар баялаг.
5.Хархорин-Эрдэнэзуу
Монголын эртний хот Буддын сүм хийд нь Хархорум хоттой хил залгаа. Энэ хийдийг барихад хуучин хотын чулууг ашигласан байдаг.
6.Орхон голын хөндий
Энэ газар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд та энд наймдугаар зуунд бичигдсэн эртний бүтээлүүдийг олж харна. Эрт цагт Уйгарын нийслэл энд цэцэглэн хөгжиж байсан түүхтэй. Мөн Төвдийн сүм хийдээр ч зочлох боломжтой.
7.Хустайн нуруу
Хус модоор нэрлэсэн энэ газарт халиун, буга, цагаан сүүлт, бор гөрөөс нутагладаг. Эндээс тал хээрийн экосистемийг харах төгс газар юм. Мөн олон арван түүхийн дусгалт газрууд бий.
8. Улаанбаатар хот
Эртний соёл зан заншлыг орчин үеийн чиг хандлагатай хэрхэн хослуулсныг Нийслэл хотын сүм хийд, балгас нь харуулдаг. Хуучин барилга байгууламжыг дарж маш олон тэнгэр баганадсан шилэн барилга баригдах болсон.
9. Хорго, Тэрхийн цагаан нуур
Хорго галт уулын өвөрмөц геологи нь танд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ. Тэрхийн цагаан нуурыг тойрсон галт уулын арлууд байдаг.
10. Цагаан суварга
Эндээс эртний сүм хийдүүдийн шохой, чулуу илэрдэг. Цамхагийн бүтэц нь очсон хүнд үнэхээр гайхалтай сэтгэл хөдлөл төрүүлдэг.