Дөрвөн жилийн өмнөөс анх хөгжүүлж эхэлсэн Firefox OS үйлдлийн систем нь бусад хөдөлгөөнт үйлдлийн системтэй өрсөлдөж чадаагүйгээс болж зогслоо. Уг төсөл нь хаагдаж хөгжүүлэлтийг хийж байсан 50 ажилтан болон тухайн чиглэлийг хариуцаж байсан Mozilla компанийн удирдлагууд халагджээ.

Firefox OS үйлдлийн системийн онцлог нь зөвхөн HTML, JavaScript болон CSS дээр суурилсан вэб-технологи юм. Уг үйлдлийн систем нь нээлттэй кодтой мөн үнэгүй ашиглах зориулалттай хямд гар утсанд зориулсан байжээ. Өнгөрсөн хэдэн жилд хэд хэдэн гар утсанд суулгагдсан боловч олон нийтийн анхаарлыг татаж чадсангүй.

Мөн түүнчлэн ухаалаг цаг болон интернетэд холбогдсон ухаалаг хэрэгслүүдэд чиглүүлсэн боловч бас л зах зээлд оролцогчдын анхаарлыг төрүүлж чадаагүй билээ.

Эх үүсвэр:  WCCFtech.com

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн