Хонгконгийн гурван их сургууль хоёр өдрийн дотор Бээжингийн төв Тяньаньмэнийн талбайд 1989 онд болсон оюутнуудын эсэргүүцлийн жагсаалыг дарахад амь үрэгдсэн хохирогчдын дурсгалын хөшөөг буулгасан тухай ВВС мэдээллээ.
Хөшөөг Хонгконгийн Хятадын их сургууль Ардчиллын дарь эх, Лингнан их сургуулиуд буулгасан байна. Ардчиллын дарь эхийн өмнө босгосон хөшөөг 1989 онд Бээжингийн Урлагийн академийн оюутнууд дөрвөн өдрийн дотор бүтээж байжээ. Хөшөөний арчилгааны ажлыг хэн ч хариуцаагүй, хөшөөг зохих зөвшөөрөлгүйгээр босгосон байсан хэмээн тус сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Лингнан их сургууль харин саяхан хийсэн тооллогын явцад аюулгүй байдалд заналхийлж, хууль эрх зүйн эрсдэлд оруулж болзошгүй объектуудыг буулгахаар шийдсэн гэж мэдэгсэн байна.
Энэ сарын 23-нд Хонгконгийн Их сургуулийн оюутны хотхонд 24 жил байрласан Йенс Галсиотын хөшөөг буулгажээ. Их сургуулийн захиргаа аравдугаар сард дурсгалын хөшөөг буулгах тушаал өгсөн.
Саяхныг хүртэл Хонгконг нь 1989 онд амь үрэгдэгсдийг дурсахыг зөвшөөрдөг Хятадын нутаг дэвсгэр байсан юм. БНХАУ-ын эх газар бол энэ сэдвээс зайлсхийдэг.
Хятадын Засгийн газрын мэдээлснээр, Бээжинд болсон эсэргүүцлийн жагсаалыг дарах үеэр 200 жагсагч, хэдэн арван аюулгүй байдлын ажилтнууд амь үрэгджээ. Бусад эх сурвалжууд зуу, зуун мянгаараа нас барсан хэмээн үздэг юм.
Тяньаньмэний үйл явдлаас хойш 30 жилийн дараа буюу 2019 онд АНУ-ын Төрийн департамент Бээжинд хандан болсон явдлын талаарх мэдээллийг нууцаас гаргахыг уриалсан байгаа.
Хонконг 1997 онд Хятадын харьяанд орсон бөгөөд үүнээс өмнө Их Британийн мэдэлд байсан юм. 2020 онд Хятад улс Хонгконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталж, Хонконгийн тусгаар тогтнолыг уриалсан хүмүүст хариуцлага тооцож, хорих ял оноодог болоод байгаа.
Жил бүрийн зургадугаар сарын 4-нд Виктория цэцэрлэгт хүрээлэнд олон арван мянган иргэдийн цугларч Тяньаньмэнийн талбайд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол зохион байгуулж ирсэн бөгөөд 2020 оны зунаас хойш уг арга хэмжээг Хонгконг анх удаа хориглоод байгаа юм.
Эх сурвалж: INTERFAX