Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос Лаос Улсын Гадаад хэргийн яамны Ази номхон далай, Африкийн газрын захирал Сундара Вироттой цахимаар харилцлаа.
Ирэх онд Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох ба хамтран тэмдэглэх талаар санал солилцжээ.
Лаос Улсад саяхан хурдны төмөр зам ашиглалтад орсон. Цаашид хоёр улс төмөр замаар шууд холбогдох нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллах аж.
Дипломат харилцааны ойгоор Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцааны түүхийг хоёр ард түмэнд сурталчлан танилцуулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох зорилготой цуврал арга хэмжээг хоёр тал зохион байгуулахаар ярилцав.
Мөн цар тахлаас үүдэн сүүлийн 3 жил тасалдаад буй Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан болон ГХЯ-ны ээлжит зөвлөлдөх уулзалтыг ирэх онд зохион байгуулахаар тохиров.