Баасан гарагт Өмнөд Солонгосын Засгийн газар авлигын хэргээр 22 жилийн хорих ял эдэлж байгаа экс Ерөнхийлөгч Пак Гын Хэд тусгай өршөөл үзүүлнэ гэж Ёнхап агентлаг мэдээллээ.
Өдгөө 69 настай экс Ерөнхийлөгч шинэ оны өмнөхөн суллагдах 3994 хүний жагсаалтад багтжээ. Түүний биеийн байдал муудсаныг харгалзан өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан гэж албаны мэдээнд тэмдэглэсэн байна.
Пак Гын Хэгээс өөр Өмнөд Солонгосын бас нэг Ерөнхийлөгч асан Ли Мён Бак мөн хээл хахуулийн хэргээр 17 жилийн хорих ял сонсож, шоронд ялаа эдэлж байгаа бөгөөд өршөөлд хамрагдах хүмүүсийн жагсаалтад багтаагүй байна.
Засгийн газар экс Ерөнхийлөгчөө өршөөж байгаа шалтгаанаа “өнгөрсөн үеийн гунигтай түүхийг даван туулах, иргэдийн эв нэгдлийг бий болгох” үүднээс, мөн COVID-19 тахлын улмаас улс орон даяар үүссэн хямралыг даван туулахын тулд гаргасан хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: INTERFAX
3 comments
Манайх ч гэсэн ээбээ, ообоо, муур багш нарыгаа гялс шийтгээд өршөөчихвөл яасан юм?
xuuli xeregjdeg uls iim yum xiix ch buru daa.
bitgii ene emegteig gargaad bai uls ornoo uimuulex shaxaa biz de