Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, түүний хэргийг прокурорт буцаасан. Тодруулбал, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаалаа.
Харин хурлын дараа түүний өмгөөлөгч Л.Данзанноров “Н.Түвшинбаяр хохирлоо төлж байгаа. Нийт гурван тэрбум төгрөгийн хохирлыг төлсөн. Цаашдаа ч төлнө. Төлөх ёстой. Мөн маш их гэмшиж байгаа. Хэргийг нэмэлт мөрдөн хийхээр прокурорт буцсан. Гэм буруутай эсэхтэй маргахгүй. Хохирогчийн эрүүл мэнд чухал” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Харин Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг “Нэг ч төгрөг миний данс руу ороогүй юм шүү. Гуравхан тэрбумаар бүү ханийг минь үнэл. Яаж биднийг зовоож туйлдуулж хагас дутуу өглөө дөө. Ер нь гэмт хэрэгтэнг ямар хүн өмгөөлж хамгаалдаг байнаа” гэв. Тодруулбал, Н.Түвшинбаярын төлсөн 3 тэрбум төгрөг нь шууд БНСУ-ын эмнэлгийн данс руу орсон бөгөөд эмчилгээний зардлын үлдэгдэл 400 сая төгрөгийг Э.Энхбат начны ар гэрийнхэн төлсөн гэж Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал мэдэгджээ.
Хоёр талын байрь суурийн зөрүүтэй байдал нь иргэдийг төөрөгдөлд оруулж байгаа учир мөнгө өгсөн, авсан баримтаа ил болгох хэрэгтэй.
15 comments
Одхүү, галзуу Ганхуяг тэр гээд балай юмнуудыг шоронд хатааж бсн бол энэ хэрэг гарахгүй бсн даа
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэг. Тэр аймгийн хурлын дарга, бас хэн ч билээ Гал-эрдэнэ ч билүү гэх нөхдүүдийг татах хэрэгтэй ш дээ. Гэмтэнгүүд гэмээ цайруулж сайн хүн болох гээд Булганы хүмүүсийг дайлж цайлж бэлэг сэлт тараагаад яваа сурагтай шүү
Хохирол төлсөн гэж буруу яриад байна шүү. Эмчилгээний зардал гээчээ. Хохирол гэвэл хүний амь нас, нөхөн сэргээгдэхгүй эрүүл мэнд, хань ижил,аав ээж, ах дүү, үр хүүхдүүдийнх нь сэтгэл санааны болон гэр бүлээ тэжээх, эцэг эхээ тэтгэх аавынх нь орлого зэрэгт ямар ч хариуцлага хүлээгээгүй, хүлээлгээгүй байна. Тэгээд ч тэр зардлыг угтаа Түвшинбаяр биш Ард түмний халааснаас буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж байгаа юм. Боловсролгүй ерөнхийлөгчийн балгаар гэмт хэрэг хийсэн ч насан туршид нь олгоно гэсэн хуулийн заалттай гэж бичээд байхын, хуулиа өөрчлөөчээ. Баялаг бүтээгч ажилчин хүн ажлаасаа хоцроход цалингаа хасуулдаг байтал гэмт хэрэгтэнд насан туршид нь тэтгэмжийг олгоно гэсэн заалтын ойлгох ухаан хайрла бурхан минь.
Яг үнэн. Таны хэлсэнтэй санал нэг байна.
АН-хан хэрүүл зодоонгүй хуралдаж, сонгуулиа хийж сурмаараа. Тэгээд шал хамаагүй хүнийг буруутгаж, гүтгэхгүй бол зүгээрсэн.
Яг таарч бн
Harin tim ee
1 ч төгрөг өгөлгүй ялаа авъяа гэсэн нь дээр бж дээ, 3хан тэрбум гэж голж нтр
Төөнөг вэ чи, эрүүл байсан бол гэр бүлээ тэжээх эцэг эхээ тэтгэх амьжиргааны мөнгөө олоод хөдөлмөрлөж байх хүнийг хэвтрийн хүн болгоод эхнэр нь үр хүүхдээ орхиод удаан хугацаагаар сахиад орлогогүй, сэтгэл сэмшрүүлэн итгэл найдвараа гээлгүй өдөр хоногийг өнгөрөөж байхад нэг гэр бүлийн эрүүл бүтэн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн ялтанг өмгөөлнө гэнээ. Ямар хүн чанаргүй үг вэ? Эмчилгээний зардал болохоос тэр айлын амьжиргааны орлого биш.
Жирийн иргэн бичсэн юм, хохирогчийн хамаатан садан бишээ.Яаж ингэж сэтгэж байнаа.
МАЛ
Ер тэр нь байсан юм. Тэртэй тэргүй шүүхээс хохиролын хэмжээг тогтоож өгөх юм чинь.
Гаргаад байсан бичлэг бол харилцан зодооны шинж бүхийн замбараагүй ноцолдсон байдал харагдаж байсан даа. Хэрвээ санаатай бол шууд нам цохих байлгүй. 2 сайн найзын дундуур ямар нэгэн хар санаа байснаас ийм байдалд хүрлээ дээ. Хармасмаар юм.
Зайл би зодуулсан андтайгаа зодолдодгүй
эмчилгээний зардалыг хүний биед гэмтэл учруулсан л бол төлдөг шт яджил мрай рентгэн энэ тэр гээд гомдолгүй болтол нь эмнэлгийг мөнгийг төлдөг харин шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол ял эдлэнэ