Гадаадаас ирж байгаа иргэд тусгаарлах байрны төлбөрөө тухайн зочид буудалдаа тушаана

2021-12-24 09:151min0
ир

Коронавирусийн мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын орнуудаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн. Энэ хугацаанд иргэдийн хувийн зардлаар тусгаарлагдах бөгөөд ор хоногийн төлбөрийн тухайд

  • 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй,
  • 4-12 насны хүүхэд 50 мянга,
  • 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоожээ.

Түүнчлэн иргэд тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаах юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй