Хялбар, хүртээмжтэй үйлчилгээ, шийдлийг харилцагчдадаа санал болгодог ХААН Банк бичиг баримт цахимаар хүлээн авах цоо шинэ үйлчилгээг хүргэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, бид Монголд анх удаа тоон гарын үсгээр баталгаажуулан хуулга, тодорхойлолт зэрэг баримт бичгийг цахимаар хүлээн авах үйлчилгээг албан байгууллагуудад санал болгож байна.
ХААН Банкны дансны хуулга, тодорхойлолтын мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргадаг албан байгууллагууд энэхүү үйлчилгээнд нэгдсэнээр баримт бичгийн төрөл, хугацааг өөрийн шаардлагад нийцүүлэн хүссэн цагтаа авах боломжтой болж байгаа юм.Түүнчлэн харилцагч, үйлчлүүлэгчдээс очиж буй баримт бичиг банкнаас тоон гарын үсгээр баталгаажих тул хуурамчаар үйлдэх боломжгүй, эрсдэлгүй гэдгээрээ онцлог.
Тус үйлчилгээг авахын тулд байгууллагууд үйл ажиллагаандаа ХААН Банкны харилцагчийн дансны мэдээллийг ашигладаг байх, мөн банкны харилцагч байх шаардлагатай бөгөөд хамтран ажиллах гэрээ нэг удаа байгуулах юм. Ингэснээр ХААН Банкнаас тусгайлан хөгжүүлсэн “Байгууллагын баталгаажуулах портал”-д өөрийн байгууллагын эрхээр хандан баримт бичгийг хүлээн авах, хадгалах боломжтой.
Үйлчлүүлэгч, иргэд, харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн энэхүү шинэлэг, дэвшилтэт үйлчилгээг сонгосноор цаасны хэрэглээг бууруулж, байгаль орчинд ээлтэй ажиллах нөхцөл бүрдүүлэх юм.
Хүлээн авах боломжтой баримт бичиг:
Хуулга | Монгол эсвэл Англи хэл |
Сүүлийн 1,2,3,6,9,12 сар | |
Тодорхойлолт | Үлдэгдэлтэй /Дансны баримт хийдэг/ |
үлдэгдэлгүй | |
Тодорхойлолт + Хуулга | – |
Хураангуй маягт | 6 хүртэлх дансны сүүлийн 6 сарын орлого зарлагын дунджийг харуулдаг. |
Байгууллагын харилцагч та үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах, үйлчилгээнд холбогдох хүсэлт өгөх бол байгууллагын данс нээлгэсэн салбарын Харилцааны менежерт хандах буюу dbacd@khanbank.com хаягаар холбогдоно уу.
Та хүсэлт өгөхдөө энэ маягтын дагуу байгууллагын мэдээллээ оруулан бидэнд илгээгээрэй.
Баримт бичгийг цахимаар хүлээн авах зааварчилгааг ЭНД дарж үзнэ үү.