Коронавирусын “Омикрон” хувилбар хөнгөн хэлбэрээр өвчлүүлж байна

Их Британи болон Өмнөд Африкт хэвлэгдсэн урьдчилсан судалгаагаар Коронавирусын “Омикрон” хувилбар хөнгөн хэлбэрээр өвчлүүлж байгааг тогтоожээ. Судалгаанд шинэ хувилбар нь өмнөх хувилбартай харьцуулахад 30-70 хувиар цөөн хүнийг эмнэлгийн үйлчилгээ авахад хүргэж байгааг тогтоожээ.
Гэсэн хэдий ч “Омикрон” хувилбарын өвчлөл эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлж магадгүй гэсэн дүгнэлтийг судалгааны баг гаргаад байна. Их Британид нэг өдрийн дотор анх удаа 100,000 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Их Британид өчигдөр Ковид-19 халдвар дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо анх удаа 100.000-аас дээш бүртгэгдсэн нь “Омикрон” хувилбартай холбоотой гэж мэргэжилтнүүд үзсэн байна.
Харин Шотландад хийсэн судалгаагаар “Делта” хувилбар тархаж эхэлмэгцээ 47 орчим хүнийг өвчлүүлж байсан бол “Омикрон”-оор ердөө 15 хүн өвчилснийг тогтоожээ. Судлаачид эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүмүүсийн тоо ойролцоогоор гуравны хоёроор буурч байгаа ч судалгаанд маш цөөхөн тохиолдол бүртгэгдсэн нь өндөр настнуудад хамаарагдсан байна.
Эх сурвалж: BBC