Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Яргайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ өнөө өглөө газар хөдөлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр өнөө өглөөний 05:17 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 05:24 цагт ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР