Өнөөдөр болох үйл явдлууд:
09:30 цагт Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд У Жянхаотай нар Монгол, Хятадын стратегийн яриа хэлэлцээний зургаа дахь удаагийн уулзалтын үеэр хэлэлцээ хийнэ.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Хурлаар,
- “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/,
- Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/
- “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Зарчмын зөрүүтэй 14 саналтай
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Зарчмын зөрүүтэй 1 саналтай
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Зарчмын зөрүүтэй 1 саналтай
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг тус тус хэлэлцэнэ.
10:00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д Оюутолгойн тогтоолыг танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулна.
10:00 цагт “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлт болно.
Хангарьд ордны 14 давхарт
10:00 цагт НЗДТГ-ын Цэргийн штабын тайлангийн хурал болно.
Бишрэлт зочид буудалд
10:00 цагт Тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан хуулийн төсөл боловсруулагч Сангийн яам, үүнд санал өгөх ШӨХТГ болон уг хуулийг мөрдөх, эрх ашиг нь хөндөгдөх ЖДҮ эрхлэгчид гэсэн гурван талын саналыг сонсох хэлэлцүүлэг болно.
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт “Виртуал хөрөнгийн эргэн тойронд” хэлэлцүүлэг болно.
“Ардчиллын өргөө”-ний 5 давхарт
11:00 цагт АН-ын дарга С.Эрдэнэ, Нарийн бичгийн дарга А.Цэрэнбат, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Монголын Үндэсний музейд
11:30 цагт ЭМЯ болон Монголын үндэсний музей хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.
БОАЖЯ-ны Хаан танхимд
11:30 цагт “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээ 2021 онд хэрхэн хэрэгжсэн талаар мэдээлэл хийнэ.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:30 цагт нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс Архины зохистой хэрэглээг бий болгох саналын агуулга, Монгол Улсын гурван бүсэд албадан эмчилгээний төв барих талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт иргэд “Эрүү шүүлтийг таслан зогсооё” сэдвээр мэдээлнэ.
Техник Технологийн политехник коллежийн байранд
15:00 цагт “ДЭЛХИЙН УР ЧАДВАР”- 2022 тэмцээнд оролцох оролцогчдыг тодруулах үйл ажиллагаа болно.