Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Уг үзэсгэлэнгээр зочилсноор 1921 онд анхны ардын хүүхдийг сургах танхим байгуулагдсанаас эхлээд өнөөдрийг хүртэлх боловсролын салбарын түүхтэй танилцах боломжтой. Гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал уран зургийн галерейд үргэлжилнэ.
Үзэсгэлэнд боловсролын салбарын анхны сайд нар, Монголоос гадаадад суралцсан анхдагчид, “Улаан толгой” хэмээх сурах бичиг, багш нарыг бэлтгэх анхны сургуулийн аттестат гээд олон зургийг дэлгэжээ. Үе үеийн сурагчдын дүрэмт хувцас, сурах бичиг, ширээ сандал, төгсөгчдийн зургийн цомог гээд гэрэл зургийн үзэсгэлэнгээс түүхийн олон сонирхолтой баримттай танилцаж болох юм.
Зургийн үзэсгэлэнг гаргасан уран бүтээлчид “Орчин цагийн боловсрол-100 жил” нэртэй зургийн цомог болон ил захидлыг мөн хэвлүүлсэн байна.