Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Анагаах Ухааны магистр, Клиникийн профессор Э.Галбадрах “Гэмтлийн үеийн тусламж, үйлчилгээ ба эрүүл мэндийн даатгал” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.
Энэ онд тус эмнэлэгт 10 мянган хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд орны төлбөрийн талыг ЭМДС-аас гаргасан байна. Энэ төлбөрт сангаас 12 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Зарим төрлийн эмчилгээний төлбөрийг ЭМДС-аас бүрэн даах шийдвэр гарсантай холбоотойгоор энэ онд 649 иргэн 1.4 тэрбум төгрөгийн бүтэн үйлчилгээ авсан байна.