ААН-үүд тусгай зөвшөөрөл шаардахгүй ажил үйлчилгээ эрхлэх боломжтой болсон талаар иргэдийн дунд гудамжинд хаана ч хамаагүй худалдаа, үйлчилгээ эрхэлж, хоол зарж болох юм байна гэсэн ойлголт байна. Харин энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ доорх тайлбарыг өгчээ.
“Улсын хэмжээнд 800 гаруй хууль, 6,602 стандарт, мөн олон тооны техникийн зохицуулалт, дүрэм, журмууд мөрдөгдөж байна. Тэгэхээр хууль тогтоомж, стандарт, шаардлагын биелэлтэд хяналт тавьдгаараа тавина. Харин ажлын арга барилын хувьд илүү зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна.
Тэгэхээр хаа, хамаагүй биш, стандарт, шаардлагуудад хаана худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн, ямар шаардлага тавигдаж байна, түүнийг иргэд, аж ахуйн нэгжүүд мөрдөж, төрөөс олгож буй боломжийг зөвөөр ашиглах ёстой” гэжээ.
1 comment
Тийм байлгүй дээ хамгийн наад зах нь гараа угаадаг,бие засдаг газартай байж хоол үйлдвэрлэл үйлчилгээ явуулах байх