“Оюу толгой” компани Ханбогд суманд олон улсын стандартад нийцсэн, бүрэн автоматжуулсан Ус цэвэршүүлэх байгууламж барьжээ.
Энэхүү байгууламж нь одоогоор 13000 орчим иргэнийг ундны цэвэр усаар бүрэн хангах боломжтой бөгөөд цаашид хүн амын өсөлттэй уялдуулан ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 5200м3 болгон өргөтгөж, 32000 хүнийг цэвэр усаар хангах боломжтойгоор барьжээ. Одоогоор ийм том хэмжээний хүчин чадалтай, бүрэн автоматжуулагдсан ус цэвэршүүлэх байгууламж говийн бүс, цаашлаад 21 аймагт ч байхгүй юм байна.