Матар /12.23-01.20/
Мөнгө, бизнес: 2022 онд таны хувьд амьдралын ямар зурвас үе тань дууссан бэ гэдэг нь ойлгомжтой болж, олон хөтөлбөр дуусна. Шинэ төлөвлөгөө зохиох хэрэг гарна.
Нүүдэл суудал хийх, өөр хотод, эсвэл өөр улсад ажил эхлүүлэх, үүнтэй холбоотойгоор нэлээд зүтгэ хэрэг гарах нь. Зун үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал үүснэ. Гэхдээ ирэх 2023 онд л бүрэн хэрэгжих төлөвтэй.
Оны эхний хагаст сурах, шинэ мэргэжил, мэдлэгтэй болоход таатай. Гэхдээ есдүгээр сараас нөхцөл байдал эрчимтэйгээр буюу таагүйгээр өөрчлөгдөж мэднэ. Асуудлууд гарах ч бүгд өөр өөр байна.
Хайр дурлал, гэр бүл: Олонх нь оршин суугаа газраа өөрчлөхөөр шийдвэрлэж, оны эхээр л энэ асуудлаар эхний алхмаа хийж эхэлнэ. Харин зун үл хөдлөх хөрөнгө үзэх магадлалтай. Энэ нь өөр хот, улсад болох магадлалтай.
Хайр дурлалын хувьд таатай жил. Романтик харилцааны эхлэл Ангараг, Сугар гараг таны ордод орж ирсэн 2, 3-р сард тавигдах магадлалтай.
Эрүүл мэнд: 2022 онд эрүүл, эрч хүчтэй, авхаалжтай байж, сайхан сэтгэлт олон хүнийг татах магадлалтай.
Хумх /01.21-02.20/
Мөнгө, бизнес: Оны эхний хагас танай ордынх мэргэжлийн идэвхтэй олон төлөөлөгчид карьерын шат ахих, товч намтраа сайжруулах сайхан боломж гарч ирнэ.
Өөр хот, эсвэл улстай хамтран ажиллаж магадгүй. Түүний гол эх үүсвэр нь зуны саруудын үйл явдал буюу 5-р сарын сүүлчээр 8-р сар хүртэлх явдал байх бололтой. 9-р сараас нөхцөл байдал таагүйгээр эргэнэ. Алс холын хамтрагчтайгаа холбоо тогтооход янз бүрийн саатал үүснэ. Санасан бодсоноо гүйцэлдүүлэхэд хувийн төлөвлөгөөнд гарсан асуудал ч саад болж магадгүй.
Хайр дурлал, гэр бүл: 2022 оны зун хайр дурлал үүсэж, та секс, эсвэл бие биенээ хөгжөөхөөс илүү харилцаанд хүрэхийг хүснэ. Гэсэн ч намар харилцаа тасалдана. Үүний шалтгаан нь янз бүр байна. Хайр дурлалын хувьд тайван амьдралыг мартах гэсэн ганц л зүйл тодорхой байна.
Эрүүл мэнд: 2022 онд эрч хүч тийм ч өндөр биш байна. Тиймээс эрүүл амьдралын хэв маяг баримталж, ямар ч үед өөртөө анхаар.
Загас /02.21-03.20/
Мөнгө, бизнес: 2022 онд таны өмнө шинэ боломжууд нээгдэнэ. Тийм ч бага боломж биш шүү. Амжилт, хүчийг бэлгэдсэн Бархасбадь гараг бараг бүтэн жилийн турш таны замыг гэрэлтүүлнэ. Мэргэжилдээ идэвхтэй олон загаснууд карьерын давалгааны оргилд гарч, 3 жилийн турш олон зүйлийг амжуулна. Амжилттай гэрээ хэлэлцээр, шинэ, үр дүнтэй төслүүд чөлөөт бизнес эрхлэгчид, дарга нарыг гэрэлтүүлж, санхүүгийн салбарт ч эергээр нөлөөнө. Өөрөөр хэлбэл, таны аз одны цаг, таны үе иржээ.
Гэвч 9-р сараас 11-р сарын хооронд бизнес эрхлэгчдэд үл хөдлөх хөрөнгө, газар, эсвэл бусад том өмчлөлтэй холбоотой асуудлууд үүснэ.
Хайр дурлал, гэр бүл: Гэр бүл, хайр дурлалын асуудалд та хэд хэдэн чухал шийдвэр гаргах шаардлагатай болох нь ээ. Олон жилийн турш хайртай хүнтэйгээ үерхсэн загаснууд гэрлэх, эсвэл хамтран амьдрах эсэх чухал шийдвэрээ гаргаж магадгүй. Харин хосоо олоогүй нь шинэ хүнтэй танилцана. Энэ үйл явдал 3-7-р сарын хооронд тохионо.
Эрүүл мэнд: 2022 онд эрчим хүч хангалттай өндөр байгаа учир ямар ч өвчнөөс айлтгүй.
Хонь /03.21.04.20/
Мөнгө, бизнес: Ажил мэргэжлийн хувьд 2022 оныг хоёр эрс ялгаатай үед хувааж болно. Оны эхний хагаст таны санаачилсан бүхий л ажиллагаа дадлага удирдлага, албан ёсны бүтцээс дэмжлэг авна. Үүний ачаар боломжгүйг гүйцээж, ажил хэргээ тэгшрүүлж чадна.
Харин оны дунд үеэс буюу 8-р сарын сүүлч, 9-р сард Тэнгэрийн байрлал өөрчлөгдөж, Таныг ивгээгч Ангараг гараг буцна. Ажил мэргэжлийг харанхуй өтгөн будан бүрхэж, дайснууд, өрсөлдөгчид гарч ирнэ.
9-р сараас эхлэн өрсөлдөгчид тань тулаанаа эхлүүлэх бөгөөд таамаглаж байснаас ч илүү хатуу тоглоом болох бололтой. Өөрөөр хэлбэл оны 2-р хагас нэг стрессээс нөгөө рүү шилжинэ.
Хайр дурлал, гэр бүл: Гэр бүлийн харилцаа оны эхний хагаст тун төгс сайхан байх боловч 2-р хагасаас эрс өөрчлөгдөж болзошгүй. Янз бүрийн шалтгаанаар хайртай хүнтэйгээ маргалдаж эхэлнэ. 2-р хагасаас буюу 9, 10-р сард маш том хэрүүл шуугиан гарч, салах сарних дээрээ ч тулах эрсдэлтэй.
Эрүүл мэнд: 2020 онд таны эрч хүч тийм өндөр биш ч өвчнөөс айх явдалгүй. Танай ордын олон хүнд жин нэмэх хандлага ажиглагдана.
Үхэр /04.21-05.21/
Мөнгө, бизнес: Ажил мэргэжилтэй идэвхтэй үхэрнүүдэд 1-7-р сар тун муугүй үе байна. Энэ үеэр шинэ төсөл эхлүүлэх, хэрэгтэй харилцаа холбоогоо тогтоох, өндөр албаны хүмүүстэй холбоотой болоход тохиромжтой. Ажил багагүй байна.
Харин 2022 оны 2-р хагаст ямар ч хамтын ажиллгааны нөхцөлд анхааралтай хандаж, бичиг баримтууд, ялангуяа санхүүгийн бүрдүүлбэрүүдийг анхааралтай судлахыг зөвлөе. Оны 2-р хагаст урьд нь таамаглахын аргагүй явдал, давагдашгүй хүчин зүйлс үүсэж, ажил хэрэг, харилцаа холбоонд таагүйгээр нөлөөлж болзошгүй.
Хайр дурлал, гэр бүл: Хувийн амьдралд томоохон өөрчлөлт авчрах жил байх болно. 3-р сарын эхээр Ангараг гараг, таныг удирддаг Сугар гараг нэгдэнэ. Энэ нь таны амьдралд хайр дурлал үүснэ гэсэн бодит шинж. 9-12-р сарын хооронд харилцаагаа шинэ өнцгөөс харж, үнэхээр чин сэтгэлийн харьцаа юу гэдгийг нягтлах хэрэгтэй болно. Оны эцсээр эцсийн шийдвэр гаргах шаардлага үүснэ.
Эрүүл мэнд: Оны 1-р хагаст эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, дур булаам байна. 2-р хагас оны хэцүү үе бөгөөд стресс, мэдрэлтэй холбоотой нөхцөлүүд үүснэ. Гэмтэл үүсгэх янз бүрийн нөхцөлд орж болзошгүй.
Ихэр /05.22-06.21/
Мөнгө, бизнес: 1-6-р сар. Энэ үед чөлөөт бизнес эрхлэгчид байр сууриа бэхжүүлж, нөлөөгөө өргөжүүлж, ашигтай гэрээ хэлэлцээр байгуулж чадна.
Оны 2-р хагас бол албан хаагчдад ч, бизнесмэнүүдэд ч хүндхэн үе. 9-р сарын 2-р хагасаа эхлэн зарим түншүүд, эсвэл хүчирхэг хүмүүстэй зөрчилдөж, нөхцөл байдал эрс муудаж болзошгүй байна.
Хайр дурлал, гэр бүл: 1-6-р сард гэр бүл, хайр дурлалын харилцааны алинд нь ч өөрчлөлт гарна. Романтик уулзалт 5-р сарын сүүлч, 6-р сард тохиох магадлал өндөр.
Оны 2-р хагаст дайчин Ангараг гараг таны ордод орж ирж, 7 сарын турш байршина. Та түрэмгий, ууртай, юунд захирагдахгүй болно. Ямар ч харилцаа энэ үед үүсэхгүй.
Эрүүл мэнд: 2022 онд таны эрч хүч хангалттай өндөр байгаа учир өвчин зовлонгоос айлтгүй. Гэхдээ оны сүүл хагаст тохиох мэдрэлийн ачаалал таныг үе үе замаас нь хазайлгаж мэднэ.
Мэлхий /06.22-07.22/
Мөнгө, бизнес: 1-9-р сар бол тогтвортой, урьдчилан таамаглал боломжтой үе. Ажил төрлөө төрсөн гэрээсээ хол байршилд бүрэн шилжүүлэх төлөвлөгөө гарна. Албан хаагчид шинэ ажил хайж, олонх нь бүтээж чадна.
Оны сүүл хагаст байдал эрс өөрчлөгдөнө. Төрөл бүрийн саатал үүсч, асуудал гарч ирэх бөгөөд энэ нь тохиолдол бүрт өөр өөр харагдаж болно.
Хайр дурлал, гэр бүл: 2022 оныг хувийн амьдралаа шинэчлэх үе гэж үзэж болно. Өнгөрсөн жилүүдийн асуудлууд бүгд ард хаягдсан амьдралын шинэ үе эхэлж байна. Олонх нь алс хол явах, өөр хот, өөр улс рүү нүүхээр төлөвлөнө.
Эрүүл мэнд: Энэ онд эрч хүч хангалттай өндөр байна.
Арслан /07.23-08.23/
Мөнгө, бизнес: Ажил мэргэжлийн хувьд энэ оныг таатай үе гэхэд хэцүү. Бизнес эрхлэгчид, удирдах албан тушаалын хүмүүс ажил хэргээ өргөжүүлэх талаар бодож магадгүй. Гэхдээ тэд өөрсдийн хөрөнгөөр үүнийг бүтээхэд хүрэлцэхгүй. 9-12-р сарын хоорондох үе бол стресстэй, долгилсон үе байна. Энэ үеэр найз нөхөд, санаа нэгтнүүд, эсвэл өндөр албан тушаалын хүмүүстэй ноцтой зөрчилдөж болзошгүй.
Хайр дурлал, гэр бүл: Нөхөрсөг бус гэр бүлийн хосод хүнд жил. Хайртай хүнд тань бүх зүйл санамсаргүй байдлаар явж байнгын хэрүүл маргаан, гомдол үүсэх бөгөөд маш цөөхөн хүн Тэнгэрийн ийм шуургатай довтолгоог тэсвэрлэх чадвартай байх болно. Хамгийн хэцүү нь салах, сарних явдал юм. Арслангийн ордын зарим төлөөлөгч нүүх суух тухай бодно.
Эрүүл мэнд: 2022 оны турш эрч хүч тань тийм ч өндөр биш байх нь. Тиймээс өөртөө анхаарч, бүх зүйлд хэм хэмжээг сахь.
Охин /08.24-09.23/
Мөнгө, бизнес: Оны эхлэл ерөнхийдөө таатай байх бөгөөд хэдийнэ таньдаг хүмүүс болон шинэ түншүүдтэйгээ сонирхолтой хамтын ажиллагаа өрнүүлж магадгүй. Гэсэн хэдий ч оны 2-р хагаст илүү хэцүү, маргаантай байна. Гэнэт та болон танай хамт олон бизнесийн хөгжил, түүний хүлээгдэж буй ирээдүйн талаар өөр өөр санаа бодолтой байгааг олж мэдэх болно. Энэ бүхэн нь үл ойлголцол, хэрүүл маргаан, мөн нийтлэг үйл хэргээр хуваагдахад хүргэх магадлалтай.
Хайр дурлал, гэр бүл: Ихэнх тохиолдолд 2022 оны томоохон тулаанууд гэр бүл, гэр бүлд бодитоор өрнөх болно. Өвөл, хаврын улиралд байдал тогтвортой байгаа мэт байх ч 2-р хагаст жинхэнэ асуудалтай үе эхэлнэ. Найрсаг хосууд жилийн 2-р хагаст тохиолдох саад бэрхшээлийг хамтдаа даван туулж чадна.
Эрүүл мэнд: 2022 онд таны эрч хүч тийм ч өндөр бус байна. Үе үе унжийж ядарна. Ялангуяа оны хүнд хэцүү үе болох 2-р хагаст ийм хандлага ажиглагдана.
Жинлүүр /09.24-10.23/
Мөнгө, бизнес: 2022 оныг бүхэлд нь эерэг жил гэж үзэж болно. Эхний хагаст урагш ахих, мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломж гарна. Харин 9-р сараас тогтвортой гэж бодож байсан зүйл тань гэнэт ганхаж ирнэ. Өмнөх үеийнхээ бүхий амжилтад эргэлзэж, шалгаж нягтлах магадлалтай. Хүсээгүй мэдээлэл ирж, нэр хүндэд тань тун таагүйгээр тусаж болзошгүй.
Хайр дурлал, гэр бүл: Хувийн амьдрал, романтик харилцаанд 2022 он сонирхолгүй үе байна. Зун буюу 5-р сарын сүүлч, 6, 7-р сард шинэ хүнтэй танилцах юм уу харилцаа холбо үүсгэж, намар хүртэл үргэлжлэх магадлалтай. Намрын хүнд үед юу болохыг таамаглан хэлэх боломжгүй.
Эрүүл мэнд: 2022 онд таны ордын олон төлөөлөл хорт зуршлаасаа татгалзаж магадгүй. Түүнчлэн спортоор хичээлэх, дэглэмийн дагуу хооллох, өөрийгөө тогтмол арчилж тордохыг одод сайшааж байна.
Хилэнц /10.24-11.22/
Мөнгө, бизнес: Мэргэжлийн хувьд идэвхтэй хилэнцүүдэд 1-8-р сар тийм ч муугүй байх болно. Төслөө хөдөлгөж, хэрэгтэй холбоогоо тогтоож чадна. Энэ бүгдийг хөнгөн, хурдан, ямар нэгэн асуудалгүйгээр гүйцэлдүүлнэ. Бүтээлч мэргэжлийн хүмүүст гайхалтай үе байж, нэр хүнд нь өсөж, тэр хэрээр орлого нь нэмэгдэнэ.
Аз, мэргэжлийн амжилтын оргил үе 8-р сард тохионо. Харин 9—р сард урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал үүсэж, ажил хэрэг, харилцаа холбоонд нь сөргөөр нөлөөлнө. Олон хүн өрөө төлж, ажилтай холбоотой таамаглахын аргагүй шийдвэр гаргаж, мөнгөө хуримтлуулахад хүрнэ.
Хайр дурлал, гэр бүл: 2022 он хувийн амьдралд томоохон өөрчлөлт авчирна. Бархасбадь, Тэнгэрийн ван гараг, түүнчлэн энэ онд тохиох бүхий л хиртэлтүүд таныг адал явдалд дуудна. Араар тавих дуртай хүмүүс нууц хэзээ нэгэн цагт заавал ил болно гэдгийг тооцоолох хэрэгтэй. Энэ асуудал оны 2-р хагаст ил болно. 9-12-р сард асуудлыг шинэ өнцгөөс харж, боди үнэт зүйлсээ бодолцох шаардлага үүснэ.
Эрүүл мэнд: 2022 оны 1-р хагаст та эрүүл, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байна. 2-р хагаст стресс, гэмтэлтэй холбоотой асуудлууд үүснэ.
Нум /11.23-12.22/
Мөнгө, бизнес: Оны эхний хагас чөлөөт бизнес эрхлэгчид, бүх түвшний удирдах албан тушаалтнууд ажил хэргээ өргөтгөх талаар бодно. Ажил төрөлд бүх зүйл тайван, удаан ч гэсэн баттайгаар зорилго руугаа урагшилсаар, зуны сүүлч гэхэд эерэг үр дүнд хүрэх магадлалтай байна.
Гэвч 10-р сард түрэмгий Ангараг гараг таны гол гараг болох Сугартай зөрчилдсөнөөр байдал өөрчлөгдөнө. Энэ нь юу вэ гэвэл таны өмнө олон асуудал үүснэ гэсэн үг. Та минийх гэж үзэх эрхтэй өмчүүдээ татахыг оролдоно.
Таагүй үе 12-р сарын сүүлчээр л дуусаж, 2023 онд танд “Ялагчдыг шүүдэггүй юм” хэмээн мэндчилэх болно.
Хайр дурлал, гэр бүл: Нөхөрсөг хосууд гэр орон, байр, зуслангийн сууцтай болно. Үүнд хамгийн тохиромжтой үе бол оны 2-р хагас. Гэхдээ ийм үнэтэй, хувь заяанд нөлөөлөх асуудалдаа ач холбогдол өгч, бичиг баримтандаа анхаараарай.
Тогтворгүй хосууд салах магадлалтай. Тэдний зөрчилдөөний гол шалтгаан нь байр, орон сууц, зуслангийн байр болон бусад үл хөдлөх хөрөнгө байх болно.
Эрүүл мэнд: 2022 оны таны эрч хүч тийм ч өндөр биш байх нь. Олонх нь жин нэмэх хандлагатай байна.
Эх сурвалж: AST.RU