Жүдогийн насанд хүрэгчдийн УАШТ Өмнөговь аймагт зохион байгуулагдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт анх удаа болно. Эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнийг энэ сарын 25-26-нд зохион байгуулах юм.УАШТ эрэгтэйчүүдийн 60, 66. 73, 81, 90, 100, +100, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-ын жинд болно.Тэмцээнд түрүүлсэн, амжилт гаргасан тамирчдаас дараагийн үндэсний шигшээ багийн тамирчдыг бүрдүүлнэ.
