Одоогоос хоёр жилийн өмнө хоёрхон настай бяцхан охиныг төрсөн эцэг нь хүчирхийлсэн гэх хэрэг Архангай аймагт гарч, охины ээж мэдээлэл өгсөн. Энэ хэргийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан ч охиныг хүчирхийлэлд өртөөгүй гэх шүүхийн шинжилгээний дүгнэлт гарч, хэргийг хаажээ. Тодруулбал, шүүх эмнэлгийн гурван удаагийн дүгнэлт гарсан байна.
Эхний удаа охины онгон хальс урагдсан, гаднын нөлөөтэй гэх дүгнэлт гарч байсан бол хоёр дахь дүгнэлт нь онгон хальс бүтэн, хүчирхийлэлд өртөөгүй гэсэн байдлаар гарчээ. Улмаар ялгаатай хоёр дүгнэлтийг эцэслэхийн тулд дахин шинжээч эмч томилсон ба гурав дахь шинжилгээгээр охиныг хүчирхийлэлд өртөөгүй гэх дүгнэлт гарсан. Ингээд Шүүх эмнэлгийн дүгнэлт охиныг хүчирхийлэлд өртөөгүй гэж гарсан гэх шалтгаанаар прокурорын байгууллагаас хэргийг хаасан байна.
Шүүх эмнэлгийн хариу ийн гарсан ч охины ээж Сүхбаатар дүүргийн эмнэлэг болон Архангай аймгийн эмнэлэгт охиноо үзүүлэхэд онгон хальс нь хоёр ч газар урагдсан, шулуун гэдэс нь хүртэл гэмтээд, эдгэсэн гэж эмч нар хэлж байсан. Тиймээс охины ээж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр хуулийн байгууллагад хандлаа.
1 comment
Энэ мэдээг тавьсан сэтгүүлч ингэж болохгүй шүү. Хүчирхийлүүлсэн эсэхийг шүүх л тогтооно хэн нэг хүнийг хэлмэгдүүлэх гээд албаар заргалдаж ч байж болно шүү дээ. Өөрөө дэргэд нь харсан юм шиг гарчиг өгөхөө болино уу. Тм тм хэргийг хаажээ гэж болно. Гэтэл нэг талыг барьсан ийм юм бичиж байгаа чинь төлбөртэй мэдээ гэмээр юмуу ямарч мэргэжлийн бус харагдаж байна. Бас тгд сэтгүүлчийх нь нэр байхгүй шүү.