УИХ-ын 2020 оны сонгуулийг амжилтгүй зохион байгуулсан С.Эрдэнэ сонгуулийн дүн гарсан өдөр АН-ын дүрэмд заасны дагуу улс төрийн хариуцлага хүлээж намын тамгаа ЕНБД Ц.Туваанд хүлээлгэж өгсөн нь С.Эрдэнийг хариуцлага хүлээх чадвартай улс төрч хэмээн харагдуулж байв.

Монголын нөлөө бүхий улс төрийн намын дарга С.Эрдэнийн гараас Ц.Тувааны гарт шилжсэн үеэс АН-ын дотоод хагарал дээд цэгтээ хүрч, өнөөдөр энэ нам улс төрийн тавцангаас арчигдаж мэдэх хэмжээндээ тулж ирлээ.

Ц.Туваан АН-ыг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүслээр удирдахаар залуу улс төрч О.Цогтгэрэлийг АН-ын даргад нэр дэвшүүлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр жил тойрон зүтгүүлж байгаа бол С.Эрдэнэ Женко Баттулгад бууж өгөхгүй гэхдээ М.Тулгатыг нэр дэвшүүлж, АН-ын өсөх ирээдүйтэй залуусын дунд хагарал үүсгээд авсан юм.

Улсын дээд шүүх дээр Ардчилсан намын даргыг басамжлах маргаан жил тойрон өрнөж байна. Улсын бүртгэлд АН-ын дарга нь С.Эрдэнэ мөн хэмээн бичигдсэн тэмдэглэгээ О.Цогтгэрэлийн шүүх дээр бүдрэх шалтгаан болж байна. Улсын дээд шүүх зөвхөн нэг л хүнийг батламжлах ёстой учраас АН-ынхныг дотроо учраа ололцоод, нэг хүний нэр дэвшүүлээд ир хэмээн дипломат маягаар зөвлөж байгаа ч О.Цогтгэрэл, М.Тулгат нар эвлэрсэнгүй.

АН-ын залуучууд өөр хоорондоо дохилцож байх зуур энэ намд гурав дахь толгой өндийв. Гурав дахь дарга нь УИХ-ын 2020 оны сонгуульд АН-ыг ялагдуулж, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар  6 хувийн санал буюу 72 832 сонгогчийн дэмжлэг хүлээсэн С.Эрдэнэ өөрийгөө тодруулах боллоо.

АН-ын даргын маргаан удтал үргэлжилж байгаа өдрүүдэд С.Эрдэнэ ялагдлаа, намын гишүүддээ амласан амлалт, М.Тулгатын гарыг өргөн, энэ хүн бол АН-ын дарга мөн хэмээн гүйж явсан мөчүүдээ бүгдийг мартаж, үндсэндээ С.Эрдэнэ “нохойтсон” болох нь тодорхой болов. Эндээс АН-ын эв нэгдэлд жинхэнэ бодит задрал нүүрлэж байгааг харж болох юм.

Тамга, суудлын хямралд автсан АН-аас ойрын хугацаанд юу ч хүлээгээд хэрэггүй болж байх шиг байна. Энэ хямрал 2024 оны УИХ-ын сонгууль хүртэл үргэлжилбэл АН улс төрийн давцанаас арчигдах хэмжээнд тулж, АН-ыг хэмээн итгэж найдаж явсан хүн бүхэнд бараан түүх үлдэх юм.

Д.ЖАРГАЛАН

By updown

5 thoughts on “С.Эрдэнэ “нохойтож”, АН-д жинхэнэ бодит задрал нүүрлэв”
  1. Энэ Эрдэнэ гэх мэлхий гахай хаа явсан газраа гай тарьж явах юм даа. Хүн алж хулгай хийсэн хүн шорондоо хурдан орохгүй яагаад ингэж тэнэгтээд байнаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн