Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хурал болж, 2021 оны төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гал түймэр болон үер усны гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг нийт долоон чиглэлийн хүрээнд 40 орчим ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Нийслэлийн иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2021 онд авч хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл 96.5 хувийн биелэлттэй байна.