Хойд Солонгосын арми өвлийн цэргийн сургуулилт хийж байна, Өмнөд Солонгос тэднийг анхааралтай ажиглаж байна гэж Ёнхап агентлаг Мягмар гаригт мэдээлжээ.
БНАСАУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ким Жун Нак сэтгүүлчдэд “Умард Солонгосын арми яг одоо өвлийн сургуулилт хийж байна гэж бид үзэж байна. Бид холбогдох үйл ажиллагааг анхааралтай ажиглаж, Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын байгууллагуудын хамтын ажиллагааг үрэлжлүүлж байна” хэмээн хэлсэн байна.
Пхеньян уламжлал ёсоор арванхоёрдугаар сард цэргийн байнгын бэлтгэл сургуулилтаа эхлүүлдэг бөгөөд энэ нь хаврын эхэн үе хүртэл үргэлжилдэг юм.
Эх сурвалж: INTERFAX