Коронавирусийн Омикрон хувилбар гаднаас зөөвөрлөгдөж, бүртгэгдсэн гэх мэдээлэл гараад байна.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад “241 Энхийг сахиулагчаас шинжилгээ хийсэн бөгөөд 120 хүн эерэг гарсан болно. Эдгээр хүмүүс дундаас коронавирусийн Омикрон хувилбар илрээгүй гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Одоогоор манай улсад Омикрон хувилбар бүртгэгдээгүй ” хэмээв.
Ташрамд дурдахад, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчид явж, аравдугаар ээлжийнхэн өнгөрсөн Ням гарагт буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр эх орондоо ирсэн юм.