АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны ажилтнаас коронавирус илэрсний дараа Ерөнхийлөгч Даваа гаригт шинжилгээ өгсөн бөгөөд түүний COVID-19-ийн шинжилгээний хариу сөрөг гарсан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдэв.
Мөн “Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв”-ийн удирдлагаас вакцинд хамрагдсан хүмүүсийг халдвар авсны дараа хорио цээрийн дэглэмд оруулахыг шаарддаггүй гэж үзсэн тул Ерөнхийлөгч өдөр тутмын ажлын хуваариа дагаж мөрдөх болно” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.
Баасан гаригт Өмнөд Каролинагаас Филадельфи руу аялах үеэр Байдентай Air Force One-д 30 минут зарцуулсан Цагаан ордны дунд түвшний ажилтнаас коронавирусын халдвар илэрсэн бөгөөд уг ажилтан вакцины хоёр тун болон нэмэлт тарилгыг хийлгэсэн байсан. Ерөнхийлөгч Байдентай хамт явахаасаа өмнө ажилтны COVID-19-ийн шинжилгээний хариу сөрөг гарсан байсан гэж Псаки нэмж хэлсэн байна.
Ням гаригт ажилтнаас өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн бөгөөд Даваа гаригт вирусын шинжилгээ эерэг гарсан байна. Байден COVID-19-ийн эсрэг бүрэн вакцин хийлгэсэн бөгөөд нэмэлт тариа хийлгэсэн байжээ.
Эх сурвалж: INTERFAX