Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий, хонин цэцэг өвчин гарч, өвчний тархалт нэмэгдэж байгаа тул эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зүүн гурван аймгийг дайран өнгөрөх авто зам, замын байгууламжийн зам тээврийн хөдөлгөөнийг хаах шийдвэрийг дөнгөж сая Зам тээврийн хөгжлийн сайд гаргалаа. Авто замын хөдөлгөөнийг (2017.03.03) 18 цагаас эхлэн 2017.03.05-ныг хүртэл түр хугацаагаар хязгаарлах юм.