МАН-ын бүлгийн өнөөдрийн /2021.12.20/ хуралдаанаар Цар тахлын хуулийг зургаан сараар сунгахаар болсон талаар мэдээлсэн. Энэ хүрээнд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг мөн хугацаагаар хойшлуулсан гэх мэдээлэл гарсан.
Харин Монголбанк “Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах тухай үүрэг чиглэл Монголбанкинд ирээгүй. Эцсийн шийдвэрийг УИХ гаргах болов уу. Цар тахлын хууль арванхоёрдугаар сарын 31-нд дуусч ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төлөлтүүд хийгдэж эхлэх ёстой.
Одоогоор сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөр хойшлуулах хугацаа дуусгавар болсноос эхлэн зээлийн гэрээний дагуу төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.
Цар тахлын үед ипотекийн зээлийг хойшлуулахад үндсэн төлбөр дээр хүү бодоогүй” гэлээ.