АНУ-ын төрийн тэргүүн асан Доналд Трамп Хятадын дарга Си Жиньпинийг “алуурчин” гэж нэрлэв. Гэхдээ тэд COVID-19 цар тахлаас өмнө муугүй харилцаатай байсан гэж тэмлэглэжээ.
Трамп Fox сувагт өгсөн ярилцлагадаа “Миний хувьд Си ерөнхийлөгчтэй онц харилцаатай байсан Би түүнд таалагддаг гэж үнэхээр боддог байсан. Харин надад тэр таалагддаг байсан. Тэр бол алуурчин. Гэхдээ бид хоёр онц харилцаатай байсан. COVID-19 гарч ирснээр өөр түүх үүссэн” гэж АНУ-ын экс ерөнхийлөгч дүгнэжээ.
АНУ-ын экс ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ыг COVID-19 бий болгосныхоо төлөө дэлхий даяар нөхөн төлбөр төлөх ёстой гэж мэдэгдэж байсан юм. Харин энэ сарын 19-нд эфирээр гарсан Fox News сувгийн ярилцлагынхаа үеэр Трамп байр суурьтайгаа холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Трамп “Хятад улс төлбөрөө төлж, ямар нэгэн арга хэмжээ авч, нөхөн төлбөр өгөх ёстой. Хятадад энэ нөхөн төлбөрийг төлөх хэмжээний мөнгө байхгүй. Зөвхөн АНУ-ыг яриагүй, дэлхий дахинд 60 их наяд ам.долларын хохирол учруулсан гэж би бодож байна. Хятадад тэр 60 их наяд нь алга. Гэхдээ тэд ямар нэгэн юм хийх ёстой. Тэдний дэлхий дахинд хийсэн зүйл аймшигтай. Аймшигтайгаар барахгүй үүнд эцэс төгсгөл гэж үгүй” гэжээ.
Эх сурвалж: OSNMEDIA