Нидерландын хаан ширээ залгамжлагч гүнж 18 настай Амалиягийн үдэшлэг олон нийтийн шүүмжлэлд өртсөний дараа хааны гэр харамсаж байгаагаа илэрхийлжээ. “Бодитоор бодож үзсэний дараа ийм баяр тэмдэглэх нь зөв санаа биш гэж үзэж байна хэмээн хаан надад дуулгасан” гэж Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте парламентад бичсэн захидалдаа дурьджээ.
“Хааны гэр бүл цэвэр агаарт цугларч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван коронавирусийн хязгаарлалтад хариуцлагатай хандахыг эрмэлзэж ирсэн” гэж захидалд тэмдэглэсэн байна. Арванхоёрдугаар сарын 11-нд болсон баярын зочид бүгд тарилга хийлгэж, шинжилгээ өгсөн, түүнчлэн 1,5 метрийн зай барихыг эрмэлзэж байсан гэжээ. Энэ арга хэмжээнд 21 хүн уригдсаныг Нидерландын хэвлэлүүдэд мэдээлж буй аж.
Тус улсад хэрэгжиж буй журмаар, иргэд гэртээ 4-өөс дээш тооны хүн цуглуулж болохгүй. Гэхдээ энэ нь битүү орчинд хамаатай. Амалия гүнжийн баяр Нидерландад ковидтой өвчтөнүүдэд ор хүрэлцэхгүй, цар тахалтай тэмцэх ажилд армиа дайчилж буй үед болж байна. Энэ улсад баар, ресторан, супермаркетууд оройн 20 цагаас өмнө хаах ёстой. Дэлгүүрүүд 18 цаг гэхэд хаагдсан байх ёстой.
Амалия гүнж насанд хүрснээр Нидерландын Төрийн зөвлөлд орсон аж. Тэрбээр зургаадугаар сард жил бүр 1,6 сая еврогийн орлого олдог эрхээсээ татгалзжээ.
Эх сурвалж: DW