Өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ипотекийн зээлийн талаар төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбар хийлээ.

2021 оны байдлаар ипотекийн зээлийн хүрээнд 12,400 өрхөд олгосон санхүүжилтийн хэмжээ 960 орчим тэрбум буюу нэг их наяд төгрөгт дөхөж очсон нь хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн хамгийн өндөр дүн болсон байна. ОУВС-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд Монголбанк 2022 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын зорилтдоо 2023 оноос уг хөтөлбөрийг Засгийг газарт шилжүүлэх талаар тусгаад байгаа ч одоогоор хариуцах яам, агентлаг нь шийдэгдээгүй тул ирэх ондоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.

Ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг 20% болгох талаар Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам гэгчлэн холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээ хийгээд явж байгаа гэнэ. Ипотекийн зээлийн төлбөрийг урт хугацаанд тэгш хувааж төлдөг бөгөөд одоогийн байдлаар иргэд сард дунджаар 480 мянган төгрөг төлдөг байна. Харин урьдчилгаа багасвал сард төлөгдөх дүн өсөх аж. Тиймээс 20% болговол үлдсэн 10% дээр зээлийн батлан даалтын сан ч юм уу ачаалалгүй байдлаар шийдэхээр яригдаж байгаа ба ийм байгууллага орж ирвэл ажиллах боломжтой. Одоогоор нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэдэг эцсийн шийдэл гараагүй хэмээн Б.Лхагвасүрэн хэллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн