2027 оны эцэс гэхэд Нью-Йоркийн шинэ барилгад халаалт, хоол хүнс бэлтгэхэд ашиглах хийн хоолой хэрэглэхийг хориглоно. Ингэхдээ хийн оронд цахилгаан эрчим хүч ашиглах юм байна. Энэ журам бүх барилгад хамаатай. Эмнэлэг, аж үйлдвэрийн барилга, арилжааны гал тогоо, угаалгын газар үүнд хамаарахгүй.
“Нью-Йорк хот шинэ барилгадаа хий ашиглахыг хориглосноор түүх бүтээлээ. Экологийн ирээдүйдээ ингэж хөрөнгө оруулж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж, өндөр цалинтай ажлын байр бүтээж, олборлох түлшний эринд төгсгөл авчрах ёстой” гэж 8 сая хүн амтай хотын дарга Билл де Блазио тэмдэглэжээ.
Нью-Йорк хот 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэг болгох зорилтоо тунхаглаад байгаа аж.
Эх сурвалж: DW