Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц орон тоо, Аймаг сумын ЗДТГ-ын бүтэц орон тооны хязгаарыг тогтоох тухай ЗГ-ын тогтоол гарсан.
Төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, цомхон чадварлаг болгож, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах асуудлын хүрээнд бүтэц орон тооны хязгаарыг ЗГ-т оруулан баталжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн:
- НИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаарыг 35-аас хэтрүүлэхгүй
- Аймгийн ИТХ-ын хурлын Ажлын албаны орон тооны хязгаарыг 8-12
- Сумынх 3-4
- Дүүргүүдийн ИТХ-ын Ажлын албаны орон тооны хязгаар дүүргийн хүн амын тооноос хамаарч 8-21
- Аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тооны хязгаарыг аймаг, орон нутгийн онцлог, хүн амын тоо, эдийн засаг үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамаарч 34-46 байхаар тогтлоо.
Аймгийн төрийн захиргааны байгууллагуудад чиг үүргийн шинжилгээ хийж, хэлтэс тасаг, агентлагуудын хоорондын чиг үүргийн давхардал хийдэл үүсгэхгүй оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгав.
Бүх шатны ИТХ-ын Ажлын албаны орон тооны дээд хязгаарыг тогтоох ажил 2022 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой юм.
Орон нутагт ИТХ-ын Ажлын орон тоон ИТХ өөрөө тогтоодог эрхзүйн зохицуулалттай. ЗГ-ын энэ тогтоолоор улсын хэмжээнд 162 орон тоо хасагдаж байна. Зарим газарт нэг хоёр орон тоо нэмэгдэж, заримд нь хэд хэдэн орон тоо хасагдаж байна гэж мэдээллээ.
2 comments
ЦОМХОН ЧАДВАРЛАГ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ.
Xeden tseverlegch vilchlegch manaach gesen xvmvvsee xalaa biz darga nar xezee ch xalagdahgvi shde