Арванхоёрдугаар сарын 8-нд Герман улсад шинэ эрин эхэлж, 16 жилийн хугацаанд анх удаа шинэ канцлертай болжээ. 2005 оноос хойш тус улсын төрийн эрхийг барьсан “Меркелийн нам” ялагдах нь угаасаа ойлгомжтой байсан юм. Цагаачлалын хямралаас эхлээд Орос, Белорусстай харилцаа гээд шийдэгдээгүй олон асуудал байсны зэрэгцээ “Европын холбооны хөдөлгөөгч хүч”-ний эдийн засаг хүндэрч, цар тахлаас өмнө ДНБ-ий өсөлт нь 1%-иар унажээ.
Улстөрийн сөрөг хүчнийхэн нь хүртэл “Манай эмээ” хэмээн эерүүлэн дууддаг байсан Меркелийн хувьд Зүүн Германд өсөж, БНАГУ-ын коммунист бүтцийн үед карьераа эхэлж, 1991 оноос хойш капитализмд амжилттайгаар даган орсон нэгэн юм. Өөрөөр хэлбэл канцлер болмогцоо тэрбээр нэгэн цагт хоёр хэсэгт хуваагдаад байсан улсын бичигдээгүй зөвшилцлийн нүүр царай болж байжээ. Тиймээс “Фрау Ангела” бол Америк, Оросыг дэмжигч аль аль жигүүрийг зохицуулах төгс хүч байсаар ирсэн.
Тэгвэл Социал демократ намын гишүүн, 63 настай Олаф Шольц бол бүх зүйлээрээ “эмээ”-гийн эсрэг хүн гэхэд болно.
ҮНДЭСНИЙ СОЁЛД “ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛНЭ
Меркель төрийн эрхэнд гарахаасаа өмнө химич эрдэмтэн байсан бөгөөд байгалийн шинжлэх ухаанаар докторын диссертаци бичин хамгаалжээ. Өөрөөр хэлбэл бодит ертөнц яг ажилладгийг харуулдаг гэсэн үг.
Харин Шольц бол улс төрийн бус ажлын ямар ч туршлага байхгүй. 1970-аад онд Хамбургийн оюутан байхдаа л Социал демократ намын залуучуудын байгууллагад элсэж, Баруун Европын бодит байдал тохируулсан нэгэн төрлийн “комсомол” байсан юм. Эндээсээ тэрбээр хэдэн арван жилийн карьераа босгож, эцэст нь Олон улсын залуу социалистуудын холбоо (IUSY)-ны дэд ерөнхийлөгч болжээ.
Таны төсөөлж байгаачлан, “коммунист” сайхан нэртэй Европын эдгээр бүх байгууллага хэт либерал зам руу шилжиж, уламжлалт бус цөөнхийн эрхийг хамгаалж, хязгааргүй шилжилт хөдөлгөөнийг дэмжсээр ирсэн. Тиймээс Шольц ямар үзэл баримтлалыг баримталдаг нь ойлгомжтой байгаа биз.
Интернэтээс түүний 2017 оны дөрөвдүгээр сард Санкт-Петербургийн их сургуулийн оюутнуудад хэлсэн үгийн хэсгээс олж болно. Шольц тухайн үед Оросын хойд нийслэлийн ах дүү хот болох Хамбург хотын бургомистер байсан бөгөөд Нева мөрний эрэгт ажлын айлчлал хийхээр иржээ.
Олаф Шольц “Орос, Герман зэрэг үндэстэн дамнасан улсуудад үндэсний соёлын тухай ярих нь буруу юм. Үүний оронд “орон нутгийн соёл” гэсэн ойлголтыг ашиглахыг хэрэгтэй гэж хэлжээ.
Хэрэв бид Шольцын бодлыг логик дүгнэлтэд нь авбал Пушкин эсвэл Гёте, үнэндээ бидний олон зуун жилийн өв уламжлал, уламжлалт үнэт зүйлс юу ч биш юм.
Хэрэв Шольцын үзэл бодлыг логикоор задалбал Пушкин эсвэл Гёте, үнэндээ бидний олон зуун жилийн өв уламжлал, уламжлалт үнэт зүйлс юу ч биш юм.
АГУУ БОСЛОГО
За яах вэ, үүнийг зүгээр л хэлсэн үг болгон авч үзье. Улстөрд бүх зүйлийг ажил хэрэг болгох нь чухал шүү дээ. 2011-2018 онд буюу Шольцыг Хамбург хотын даргаар ажиллаж байсан үе рүү шилжин очъё.
Энэ үед тус хотод Эльбын филармонийн барилгын ажлыг тойрсон байнгын дуулиан дэгдсэн юм. 2100 суудалтай 26 давхар концертын заалыг барихад 200 сая евро зарцуулж, 2010 онд хүлээлгэн өгөх ёстой байлаа. Гэвч үйлээ үзсэн байгууламж 2017 онд л дуусаж, барилгын төсөв эхнийхээсээ давж, 700-900 сая болжээ.
Шольцыг шүүмжлэгчид хотын дарга байхдаа үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байсан гэж үздэг. Эцэст нь Эльбын филармонийн нээлтэд оролцсон хөгжимчид концертын заалны акустикийг аймшигтай, дээд эгнээний үзэгчдэд юу ч сонсогддоггүй, ийм зүйлийг төсөвт нарийн тооцсон байх ёстой байсан гэж баталдаг.
Мэдээж 2 сая хүн амтай Хамбург хот орон нутгийн филармонийн дутагдалтай асуудлаас болоод хотын даргаа буруутгаагүй нь сайн хэрэг. Гэхдээ Шольцод үүнээс илүү “амжилт” бий.
2017 оны долоодугаар сард энэ хотод “Их 20” (G20)-ийн дээд хэмжээний уулзалт блсон юм. Энэ уулзалт дэлхийн удирдагчдын түүхэн шийдвэрээр бус, түймрээр түүхэнд сануулан үлджээ. Дэлхийн шударга бус бодлогыг эсэргүүцсэн хүмүүс Европын өнцөг булан бүрээс Хамбург хотод цугларч, зүүний байгууллагын хэдэн мянган идэвхтэн иржээ. Тэд автомашин шатааж, лангуу эвдэж, бүхэл бүтэн хотын хяналтандаа авч, цагдаа нартай мөргөлдөж, жинхэнэ там бий болгосон аж. Энэ бүх нийгмийн шударга байдлын төлөө тэмцэгчид нь Шольцтой үзэл суртлаараа нэг залуу үеийнхэн нь байжээ.
Хотын өөр даргын хувьд ийм явдал нь улс төрийн карьерынх нь төгсгөл байдаг бол Шольц жил хүрэхгүй хугацааны дараа зэрэг дэв нэмж, ХБНГУ-ын Шадар сайд болж байжээ. Яагаад гээч? Манай хувилбараар бол Хамбургийн агуу бослого-2017 нь 3 жилийн дараа Америкийн BLM хөдөлгөөний гүйцэтгэлийн амжилттай технологийг нэвтрүүлэгч болж чадсан юм. Тухайн үед нийгмийн шударга байдал гэсэн уриа лоозон дор Америкт хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж, Трампын засаглалыг сонгуулийн чухал үед сүйтгэж дөнгөсөн юм.
“ВАРБУРГ” БАНКНЫ ХЭРЭГ
Шольц их сургуулийн дипломоороо хуульч мэргэжилтэй. Чухал мэргэжил ч зээл мөнгөтэй холбоотой бодлогод сулдана. Гэсэн ч манай баатар Хамбургээс Берлин рүү дэвшихдээ ХБНГУ-ын Сангийн сайд болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл Хамбург хотод орон нутгийн «Варбург» (бүтэн нэршил нь M.M.Warburg & Co) банктай холбоотой дуулиан дэгдсэн чухал цаг үед хотоосоос явсан гэхэд болно.
Хараат бус сэтгүүлчдийн олж тогтоосноор санхүүгийн уг байгууллага 2007 оноос хойш эргэлзээтэй гэрээ хийж, офшор схемээр дамжуулан олон саяыг гаргаж, хуулийн цоорхой ашиглаж байсан нь тогтоогджээ.
Тухайлбал, 2010-аад оны дундуур “Варбург” банк 40 сая гаруй еврогийн татвараас зайлсхийсэн нь илэрсэн. Гэвч 2016 онд (тухайн үед Шольц Хамбург хотын дарга байсныг санацгаая) татварын байгууллагууд гэнэт л банкнаас энэ дутуу мөнгийг татахаас татгалзах болов. Яагаад гээч? Хэвлэлүүдэд баталснаар, Шольц тухайн үед “Варбург”-ын захирал Кристиан Олеарийтэй хувийн өрөөнд нь уулзаж байсан гэдэг.
Хамбург хотод өдгөө энэ схемийн шалгалт үргэлжилсээр байна. Шольцыг үе үе Хамбургийн сенат мэдүүлэг өгөхөөр дууддаг гэнэ. Одоохондоо гэрчийн мэдүүлгээр л дууддаг байна. Мэдээж тэр бүгдийг үгүйсгэж, тийм уулзалт хийснээ санадаггүй аж.
https://www.kp.ru/daily/28368.5/4517711/