Шинээр хандалсан цаг 15-20 минутын дотор л уух ёстой. Харин цайг хэдэн цагаар хандалж болохгүй. Учир нь цайны навч ашигтай чанараа хэдхэн минутын хугацаанд л өгдөг, үүнээс хойш исэлдэх явц эхэлж, цайны гадаргуу дээр хөөс буюу мөөгөнцөр, бичил организм үржих таатай орчин үүсдэг байна.
Тасалгааны температурт нэг хоног болон түүнээс удаан хугацаагаар үлдээсэн хуучин цай ходоод гэдэсний зам, гэдэс, элгэнд асуудал үүсгэдэг гэнэ. Чийгтэй цайны навч хэдхэн цагийн дараа ашигтай чанараа алдаж, нян бактериуд үрждэг аж.
Ингэлээ гээд цайны хандыг нэг удаа ашигласныхаа дараа шууд хаях гэсний хэрэггүй. Зарим төрлийн сорт хандлах тоолонд шинэ амтаа дэлгэдэг тул давтан ашиглаж болдог. Тэгвэл хар цай олон удаа ашиглах цайны төрөлд ордоггүй. Ферментжүүлэх онцгой үйл явц, хатаалт зэргээсээ болоод хар цайны навч хугарамтгай, хоёроос илүү хандлаад уухад тохиромжгүй болдог.
Тэгвэл улаан, цагаан, ногоон цай 3 удаа хандалсны дараа ашигтай чанараа алдаагүй байдаг. Харин пуэр, үүлүн сортын цайг 10 хүртэл удаа хандалж болно. Гэхдээ буцалсан ус нэмэх тоолонд амтаа өгөхийн тулд хандлах хугацаа нь нэмэгддэг.
Эх сурвалж: nakonu.com