АНУ, Хятад, БНАСАУ, БНСУ Солонгосын дайныг албан ёсоор дуусаныг зарлах зарчмын хувьд зөвшөөрснийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин мэдэгдэв.
Улс орнуудын хэлэлцээ одоохондоо Пхеньянаас гаргасан урьтач нөхцөлтэй холбоотойгоор эхлээгүй байгаа гэнэ. Хойд Солонгосын төр засаг АНУ-ыг “дайсагнасан бодлого”-оосоо татгалзсан тохиолдолд л хэлэлцээрийн ширээнд суухыг зөвшөөрсөн гэжээ. Мун Жэ Ин хэлэлцээр ямартай ч удахгүй эхэлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Есдүгээр сард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, БНАСАУ-ын удирдагчийн дүү Ким Е Жон Пхеньян хөрш оронтойгоо дайныг албан ёсоор дууссаныг зарласан тунхаглалын асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдэж байсан билээ.
БНАСАУ, БНСУ-ын хооронд 1950 оны зургаадугаар сарын 25-наас 1953 оны долоодугаар сарын 27-ныг хүртэл 3 жилийн турш дайн үргэлжилж, эвлэрлээр дууссан юм. Гэвч Хойд, Өмнөд Солонгос зөрчилдөөнтэй хэвээр байгаа гэдэг шалтгаанаар талууд энхийн гэрээ байгуулаагүй аж.
Эх сурвалж: mir24.tv.korea