Гадаад иргэний үнэмлэх хуурамчаар хийдэг бүлэглэлийн толгойлогч баригджээ.
Өчигдөр Японы телевизээр гадаад иргэний оршин суух үнэмлэх хуурамчаар хийдэг бүлэг хүмүүсийн толгойлогч болох Хятад улсын иргэнийг баривчилснаа Токио хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. Энэ бүлэглэл нь гадны иргэдэд хуурамч оршин суух үнэмлэх хийж өгч дамлан зардаг бөгөөд 3 газарт үүнийгээ хийдэг байжээ.
Тэд 2020 оны 6 дугаар сараас эхлэн энэ оны 9 дүгээр сар хүртэл 260 хүнээс 1.700.000 иен буюу Монгол мөнгөөр 42 сая орчим төгрөг олсон байна. Баривчлагдсан иргэн хэргээ хүлээжээ.
Эх сурвалж: А.Галбадрах