Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудад зориулан “Төрийн албаны шинэтгэл хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Баатарзориг, зөвлөлийн гишүүд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудад Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар тодорхой үүрэг чиглэл өгч, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийн түвшнийг тогтоох ажлыг зохион байгуулсан юм.
Энэхүү уулзалт, сургалт нь Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар арга зүйн зөвлөмж, чиглэл өгснөөрөө ач холбогдолтой байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС