Хонконгийн их сургуулийн судлаачид арваннэгдүгээр сарын 25-нд туршилтынхаа тайланг нийтэлжээ. Тэдний боловсруулсан хайлш нь 3 цагийн дотор SARS-CoV-2 коронавирусийг 99,75%-ийн үр дүнтэйгээр, 6 цагийн дотор 99,99%-ийн үр дүнтэйгээр устгадаг болох нь тогтоогджээ.
Хонконгийн судлаачид одоо энэ хайлшаа туршиж үзэхэд аж үйлдвэрийн компаниудтай хамтран ажиллаж байна. Үүгээр цахилгаан шатны товчлуур, хаалганы бариул зэрэгган эд зүйлс хийж болно гэж үзэж байгаа аж.
Хэрвээ энэхүү инноваци практик дээр үр дүнтэй, үйлдвэрлэхэд үнэтэй биш нь тогтоогдвол нийтийн тээврийг халдваргүйжүүлэхэд гардаг зардлыг эрс бууруулах юм. Мөн автобусны буудал, вокзал, нисэх онгоцны буудал зэрэг олон нийтийн газруудад ч хэрэгтэй.
Судалгааны үр дүнд тэмдэглэснээр хайлшны нянгийн эсрэг шинж чанар удаан хугацааны туршид хадгалагддаг бөгөөд ашиглалтын үеэр гэмтсэн ч үр дүнгээ өгсөөр байдаг гэнэ. Хайлшийг илүү зардал гаргалгүйгээр одоо байгаа металлургийн технологид шууд хэрэглэж болно.
Тэгвэл коронавирус нь халдваргүйжүүлэхгүйгээр гадаргуу дээр хоёроос дээш хоног амьдрах чадвартай юм.
Эрдэмтэд уг нээлтээ патентжуулахаар өргөдлөө өгчээ. Тэдний хэлснээр зэс, зэвэрдэггүй ган ашигласан уг хайлш нь энгийн томуугийн вирус, гэдэсний савханцар зэрэг халдварт өвчнүүдээс ч хамгаалах чадвартай гэнэ.
Эх сурвалж: FOCUS