Хүний эрхийн өдөрт зориулан УИХ-ын гишүүн П.Анужин өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан ийнхүү өгүүлжээ.
“Буян Жаргалсайхан Анужин янхан, биеэ үнэлэгчийн газраас ирсэн, 4 өөр эцгийн 4 хүүхэдтэй, монгол хүүхнүүдийг бамбирдаад хүүхэд гаргуулж байхад таарна гэх мэт яриаг нэгэн эмэгтэйтэй хөөрөн ярьж телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай цацсан.
Төрийн хэрэгт тангараг өргөн, ханцуй шамлачихаад энэ мэтийн араас хөөхгүй хэмээн бодож, зөнд нь орхисон. Анх удаа гүтгүүлж байгаа биш дээ төвөг ч гэж бодсон. Энэ алхам бол миний зөвхөн өөрийгөө бодсон Мунхаг үйлдэл байсныг би ойлгосон!
Нэг насны зөрүүтэй, шилжилтийн насны 2 охин минь та хоёрын эцэг өөр юм уу, тийм байж яагаад овог нь нэг юм? Танай ээж олон нөхрөөс салсан юм уу? гэх зэрэг асуултанд булуулж, үеийнхнийхээ үгийн хүчирхийлэлд өртөж сургууль хичээл, хамт олныхоо дунд хэвийн байх нөхцөлгүй болж, дарамтанд орсон… Уйлсан, шантарсан, ааш зан нь хувирсан, бүгдийг үзэн ядаж байна хэмээсэн, ганцаардсан. Би аргадсан, загнасан, гуйсан, арга тасарсан. Бид олон шөнө нойргүй хоносон… Охид маань гундаж байсан… Тэдний туулж явааг илэрхийлэх үг үнэхээр дутаж байна…
Нийгмийн соён гэгээрлийн төлөө хэмээн итгэж, үнэмшиж, санаачилж хийж ирсэн ажил бүхнээ буруутган шүүж, олны танил цаашлаад улс төрч гэж яг юу вэ хэмээн өөртэйгээ олон шөнө олон өдөр ярьсан. Би улсаас мөнгө завшиж, татаас авч, тендерт ялж “Монгол Тулгатан” гээчийг бүтээгээгүй, халааснаасаа, гэр бүлийнхээ буй болгосныг илүүчилж бүгдийг хийсэн. Түүний дүнд асар их Нүдүүлсэн, Гишгүүлсэн, Доромжлуулсан! Гэхдээ би даасаан! Даана ч цаашид!
Харин, өөрийгөө өмөөрч өмгөөлөх өчүүхэн чадваргүй хүүхдүүд, мөн аливаа бүхэнд үргэлж хүчин мөхөсддөг, үг үйлийн хүчирхийлэлд үхтлээ өртөж байдаг бүсгүй хүний төлөө дуугүй сууж, амны зоргоор хүүхэд охидыг бузарлагсдыг тэвчиж болохгүйг миний туулсан өдрүүд, охидын маань хэдэн зуун мянгантаа урсах нулимсан дуслууд ойлгуулсан юм. Эхний алхам болгож, Буян Жаргалсайхан гэдэг хүнийг цагдаад өгч, миний хүүхдүүдийн талаар хэлсэн үг бүхнээ нотлохыг шаардсан! Нотолж чадаагүй! Хүүхдүүдийг үндэслэлгүй гүтгэсэн нь тогтоогдсон! Тэр Яллагдагчаар татагдсан! Энэ хэрэг асар удаашралтай явж буй ч би Монгол Улсын иргэн, ээж, эмэгтэй хүний хувьд шүүхийн шударга шийдвэрийг тэвчээртэй хүлээж байна!
Гэвч, сошиал орчинд санаатай цацсан тэрхүү бичлэгийг миний сүүлд харсанаар 1,9 сая хүн хэдийн үзсэн байсан. Хэдэн зуун мянган тархинд гүтгэлэг нь үнэн мэт суусныг, намайг дайран булах үзүүргүй сэтгэгдэл гэх доромжоор би хардаг. Хэзээ ч арилахгүй ул мөр, нөхөгдөхгүй хохирол гэж энэ юм билээ.
Хүний эрх гэж юу вэ?!! Хүний эрхийг хэрхэн хамгаалах вэ?!! Хүний эрх бол төр засгаас олгогддог давуу эрх биш, төрөхөөс бидэнд өгөгдсөн Язгуур эрх!!! Хүний эрх бол хууль цаазаар хамгаалагдахаасаа илүү хүн бүрийн, иргэн нэг бүрийн ёс зүй, хүнлэг сэтгэлээр хамгаалагдаж байдаг хүршгүй бат бэх цайз!
Монгол хүний ёс зүй, хүнлэг байдлын нийтлэг “ХАНДЛАГА” өөрчлөгдөөгүй цагт бид Буян Жаргалсайхан, Үрээ хүчирхийлэгсэд, Хүүхэд Бүсгүйчүүдийг залхаан зовоогсдыг нэг өдөр шуугин шүүж, нөгөө өдөр мартан замхруулдаг нийтлэг манандаа бүдэрсээр байх болно!
13 comments
Ёстой үнэн. Жаргалсайхан мэтийн хог шаар шиг эрчүүд олон болж
Чи Ундралыг мангар тэнэг хүүхэн , гэрээсээ өөрөө гүйгээд , явган гээд л орилоод , хашгираад загнаад , доромжлоод бсан ХҮҮ нь бас уншсан бхда , бас үеийн хүүхдүүд нь танай ААВ СҮҮЛЭРСЭН юм уу гээд хэцүү л бсан бхда
Яг үнэн. Жаргалсайханаас хэдэн цаас салгаж болохыг бас тооцоолж дээ янз нь.
Чадварлаг эр хаана тэрний хүүхдийг гаргадаг юмбхчүүлээ.
Дальчиганаж эргүүлдэж явж бгаад Жагаагын хүүхдийг гаргахнээ янз нь.
Эмдээ гологдсондоо хорссон эрчүүд л голлон эмэгтэйчүүдийг доромжлоод байх шиг санагддаг.
Эрдээ хаягдсан, илүү харсан эмс ч бий л байх.
Uiliin ur oor deer buun gej ene baihdaa.
Uiliin ur oor deer irne gej ene baihdaa.
зүгээр сайхан амьдарч бсн айл гэр үймүүлсэн хүний хүүхдүүдийн нулмисыг насан туршдаа урсгаж бга биздээ сүүлд суусан нөхөрийн хүүхдүүд бас орно шүү чамайг хүний эхнэрийг хэл амаараа доромжилж байгааг үр хүүхэд нь бас уншиж дотороо уйлж унатаж чадахгүй бгашд малаа
Эмийн араас үхэн гүйдэг эрчүүдийнхээ нэрийг нэгэн гэмгүй эмэгтэйгээр арчих гээ юү.
Төрийн түшээ хүнд бол баймгүй ёос зүйтэй эмэгтэй шү дэ . Соц нийгмийн үед бол ёос зүйн хувьд баймааргүй үйлдэл гэдэг талаас ноён Жа хэлсэн болохоос , бусад хүмүүс бол ча айг дотроо гайхдаг . Сүүлийн нөхөр гээд байгаа Нандин Зүрх гэдэг хүн бас гэр бүлтэй хүн, хүүхэдтэй боллоо гээд айлийн нөхөр уургалаад эхнэр хүүхдийн нулимсаар жаргаж чадах уу. Хэзээ нэгэн цагт үнэний өмнө сөгдөх байх да , өнөөдөр чадал , мэхээр хожиж , өнгө мөнгө хаяж амьдарсан ч.
үйлийн үр үүд андуурдаггүй юм шдээ …
Хэзээнээс Монголчууд эмэгтэйчүүдээ гутааж амиа аргацаадаг муу аргатай. Түүний ард ямар ч гэмгүй эмэгтэй л хохирч байдаг.
Жагаа гуай ер нь нахаалныл даа тэр бичлэг цацдаг буруу байхгүй юу тэр чин хүчтэй зэвсэг шүү дээ өөрөө мэдэж байгаа байхаа Анужин
zow zuitei ywaagui bol ohidiihoo omno oorool buruutai bizdee busad n chinii buruu ywsang uureltseh yostoi gej