Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зориулалтын гулгах талбай байгуулжээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ хүүхэд хүүхдүүдийн бие бялдарын эрүүл мэндийг дэмжин, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан “ЦАСХАН” гулгуурын талбайг байгуулжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлэгчдийн дийлэнхийг хүүхэд багачууд эзэлдэг учраас тус хамт олны зүгээс хүүхдэд зориулсан чаргаар гулгах стандартад нийцсэн зориулалтын талбайг ийнхүү санаачлан бий болгосон юм. Цаашдаа уг талбайг илүү сайжруулж, ойр орчмыг нь тав тухтай болгон тохижуулахаар төлөвлөж байгаа аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн