Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн гурав дахь цуврааны бие бүрэлдэхүүн болох 200 орчим цэргийн алба хаагч өнгөрсөн сарын 27-ны өдөр эх орондоо ирээд УОК-ын шийдвэрээр 10 хоног тусгаарлагдсан билээ.
Тэднийг 10 хоног тусгаарлах хугацаанд коронавирусийн шинжилгээнд хоёр удаа хамруулсны зэрэгцээ өчигдөр дархлаажуулалтын нэмэлт тунд бүрэн хамруулан, тусгаарлалтаас гаргажээ.