18 дахь удаагийн татан авалтаар 163,800 тун Pfizer/Biontech вакцин хүлээн авлаа

2021-12-07 16:201min0
974

Pfizer/Biontech вакцины 18 дахь удаагийн татан авалтаар 163,800 тун хүлээн авсан байна.

Монгол Улсын Засгийн газар болон Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх 2.5 сая Pfizer/Biontech вакцины 2,011,230 тун вакцин хүлээн аваад байна. 

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй