Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба үүсч хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: Асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан юм.
Тус эрдэм шинжилгээний хуралд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Хүний эрхийг хамгаалах тогтолцоо: Асуудал, шийдэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Тэрбээр Монгол Улс 2021 оны байдлаар Дэлхийн шударга ёсны үзүүлэлтээр (World justice index) Хүний эрхийн төлөв, байдал 2021 оны байдлаар үндсэн эрхийг хангах хүрээнд 139 улсаас 63 дугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд, эрүүгийн шүүхийн шударга байдлаар 57 дугаарт, хэв журмын аюулгүй байдлын хүрээнд 58, авилгыг устгах хүрээнд 81, иргэний шүүхийн шударга байдлаар 63, нээлттэй засаглалын байдлаар 72 дугаар байрт байгааг онцолжээ.