МАН-ын 30 дахь Их хурал үргэлжилж байна. Хурлын зохион байгуулагчид санал, шүүмж хэлж, 30 дугаар Их хурлаас хүний эрхийн тогтоолыг баталсаны дараа намын даргыг батламжлах асуудлыг хэлэлцэхээр боллоо.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын Их хуралд олгогдсон бүрэн эрхийнх нь дагуу намын даргыг сонгож, баталгаажуулах ёстойг танилцуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргад нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдэв.
Заалнаас МАН-ын даргад нэр дэвших хүн гарсангүй. Яг одоо санал хураалт явагдаж байна.